Гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдын клуб (цаашид “Founders Club” гэх) нь "Монголд гарааны бизнесийн зөв, таатай эко систем бүрэлдэн тогтоход үүсгэн байгуулагчдын оролцоо өндөр байх хэрэгтэйг ойлгосон, сайн дурын үндсэн дээр эрх ашгаа нэгдэж хамгаалах, тулгамдаж байгаа асуудалдаа хамтын шийдэл хайх болон бизнес нөхөрлөл үүсгэж хүрээллээ тэлэх, бие биенээсээ харилцан суралцах, туслалцах зорилготой үүсгэн байгуулагчдын нэгдэл юм.

Гишүүн старт-апууд

Гарааны бизнесийн үүсгэн байгуулагчдын
клубт гишүүнээр элсээрэй.

Манай гишүүн болсноор гарааны бизнест тулгамдаж буй асуудал, зах зээлийн боломжуудын талаарх уулзалт (сэдэвчилсэн хэлэлцүүлэг, салбарын экспертийн яриа, мэдлэг хуваалцах уулзалт гэх мэт), судалгаанд оролцох, зохион байгуулах, салбарын болон үндэсний хэмжээний бодлого боловсруулах үйл явцад дуу хоолойгоо нэгтгэж хүргэхээс гадна танилцах, нөхөрлөх бусад арга хэмжээнүүдэд ч оролцох боломжтой болно.